Даваа гараг, 3-дугаар сарын 01, 2024он.
Шуурхай / 3-дугаар сарын 1нд

Өсвөр насны охид бүлэглэн нэгнээ зодсон хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Өсвөр насны охидууд нэгнээ зодож буй бичлэг цахим орчинд тархсан. Тэгвэл уг хэрэг нь хоёрдугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороо .... хотхонд болсон асуудал бөгөөд хохирогч охиныг 14 насны үе тэнгийн 3-4 охид зоджээ. Хэргийг Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Яагаад тэр охиныг зодсон талаар хоёр охин лайв хийхдээ "Найзынх нь найз залуутай үерхсэн учраас уучлал гуйх эсвэл зодуулах сонголт өгсөн. Өөрөө зодуулах сонголт хийсэн" гэжээ. Дашрамд дурдахад, Эрүүгийн хуулийн 6.2.1-т "Гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан. Эрүүгийн эрх зүйн судлагдахуунд 16 нас хүрсэн байвал хэрэг хариуцах бүрэн чадвартай субъект болно гэж үздэг байна. Зарим тохиолдолд 14 насандаа хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах, хүчин, хулгай, эд хөрөнгийг устгах гэмтээх зэрэг гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий. Харин 14-өөс доош настай хүүхэд эрүүгийн болон бусад бүхий л төрлийн гэмт хэргийг үйлдсэн нөхцөлд ял оноодоггүй байна. Хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд 14 нас хүрээгүй буюу бага насны хүүхэд нь өөрийн үйлдлийн хор уршгийг бүрэн ухамсарлах чадваргүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, 14 насанд хүрээгүй бол тухайн хэргийг үйлдэгч эсвэл хохирогч ч бай бага насны хүүхэд л гэж үздэг учраас ял оноох эрхзүйн бололцоогүй аж. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлд хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгохыг заасан байдаг. Ингэснээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй байх юм бол прокурор тухайн хэргийг хэрэгсэхгүй болгодог. Эрүүгийн гэмт хэргээс гадна, иргэний зөрчил буюу бусад мөнгө төлбөрийн асуудлыг тухайн бага насны хүүхдийн хууль ёсны төлөөлөгч болох эцэг эх нь хариуцна гэж тус тус заажээ.

3 Comments

Image
Банди Гэрэлчулуун 3-дугаар сарын 1нд

Малчдийн түүхий эдийг үнэгүйдүүлсэн чөлөөт зах зээлийн үнээр түүхий эдийг нь заруулаагүй цагийн хатуутай золгуулсан холбогдох албаны хүмүүст хандаж зуданд малаа үхүүлсэн малчдад нөхөн олговор олгох хэрэгтэй

Image
П. Бямбаа Том Эгч

Хандивиин аян з/байгуулж бгаа танай хамт олонд талархлаа илэрхиилье! ТВ-иин дэлгэцэн дээр буруу бичсэн үг их эвгүй харагддаг юм бнаа. МАЛЧИДДАА гэж бичээрэй !

Коммент үлдээх

UBS телевизийн албан ёсны хуудас

© ULAANBAATAR BROADCASTING SYSTEM. All Rights Reserved. Designed by MERGESHIRTUYA