Даваа гараг, 3-дугаар сарын 01, 2024он.
Шуурхай / 3-дугаар сарын 1нд

2024 оны нэгдүгээр сарын инфляц өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өмнөх сараас 0.8 хувиар өсчээ.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд инфляци 7.6 хувиар өссөн байна. Өмнөх сараас 0.8 хувиар өсжээ. Өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.7 нэгж хувиар буурсан байна. Улсын хэмжээнд инфляцийн түвшин 7.6 хувьтай гарахад хүнсний бараа ундаа, усны үнийн өсөлт 3.2 нэгж хувь буюу 43%, хувцас, бөс бараа, гутлын үнэ 0.7 нэгж хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 0.6 хувиар үнийн өсөлтөнд тус тус нөлөөлсөн байна. Инфляци өсөхөд голлон нөлөөлсөн бараа бүтээгдэхүүнд хонины мах, гурил, гуанзны хоолны үнэ, сүү, талх, пиво, их дээд сургуулиудын сургалтын төлбөр зэрэг нийт 10 бараа, бүтээгдэхүүн багтаж байгаа бөгөөд эдгээр нь нийт инфляцийн 34.6 хувийг тайлбарлаж байна. Экспорт 2024 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 244.8 сая ам.доллараар өсөхөд нүүрс 240.5 сая ам доллар, зэсийн хүдэр, баяжмал 36.6 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 21.3 сая ам.доллараар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

3 Comments

Image
Банди Гэрэлчулуун 3-дугаар сарын 1нд

Малчдийн түүхий эдийг үнэгүйдүүлсэн чөлөөт зах зээлийн үнээр түүхий эдийг нь заруулаагүй цагийн хатуутай золгуулсан холбогдох албаны хүмүүст хандаж зуданд малаа үхүүлсэн малчдад нөхөн олговор олгох хэрэгтэй

Image
П. Бямбаа Том Эгч

Хандивиин аян з/байгуулж бгаа танай хамт олонд талархлаа илэрхиилье! ТВ-иин дэлгэцэн дээр буруу бичсэн үг их эвгүй харагддаг юм бнаа. МАЛЧИДДАА гэж бичээрэй !

ы

Коммент үлдээх

UBS телевизийн албан ёсны хуудас

© ULAANBAATAR BROADCASTING SYSTEM. All Rights Reserved. Designed by MERGESHIRTUYA